Их Нартын аялал - 2 өдөр/1 шөнө

Монгол, Дундговь аймгийн Айраг, Даланжаргалан сум

Товч мэдээлэл

  • Үнэ: 250'000 ₮ - 120,000 ₮
  • Хугацаа: 2 өдөр 1 шөнө
  • Хүний тоо: 4 - 20
  • Аялал зарлагдсан огноо:
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Их Нартын байгалийн нөөц газарт аргаль, янгир харах аялал "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Улаанбаатар хотоос 390 км зайд орших Их нарт байгалийн нөөц газарт гадны болон дотоодын аялагч нар аргаль, угалз харах гэж очдог.  Хараа булаам хадны тогтцууд нь Дорноговь аймгийн баруун хойд цөлөрхөг хээрт сүр нэмж, олон төрлийн ан амьтад үүрлэх нутаг болдог. Дэлхий дээрх хамгийн том уулын хонь болох сүрлэг сайхан угалзаас өчүүхэн жижигхэн орог зусаг хүртэл янз бүрийн хөхтөн амьтан Их нартад нутагладаг.  Их нартад ердөө 250 метрийн зайнаас аргаль хонийг харж болдог нь аялагчдын сэтгэлийг хамгийн ихээр татдаг.

Аяллын хоёрдахь өдөр Их газрын чулуу хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой, боржин чулуутай ууланд очно. Энэ нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг бөгөөд хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой газар юм. 

  • Дэлхий дээрх хамгийн том хонь аргаль, угалзын нутаг
  • Хээрийн гал тогоонд мэргэжлийн тогоочийн хийсэн амт чанартай хоол
  • Их газрын боржин чулууд

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • Унаа
  • Хээрийн гал тогоо, мэргэжлийн тогооч
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Хээрийн ОО, душ
  • Тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамж

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Аяны хөнжил, гудас
  • Хувийн хэрэгцээний зүйлс
  • Хөтөлбөрт тусгагдаагүй хоол, уух юм

Хөтөлбөр

  • 1

    Их нартын байгалийн нөөц газар

    Өглөө 08:00 цагт Баянгол зочид буудлын авто зогсоол дээр цуглаад Их нартын байгалийн нөөц газрыг зорин хөдөлнө.  Замдаа өдрийн хоолоо иднэ. Их нарт БНГ-т очоод оройн хоолоо идээд майхандаа хононо.                                                                                                                                    

    Их Нартын байгалийн нөөц газар:

    Дорноговь аймгийн баруун хойд хэсэгт Айраг, Даланжаргалан сумын заагт 43 мянган га газрыг хамран оршдог. Нартын хад нь говийн аргалийн тогтвортой амьдрах зүүн хойд хилийн байршил тул 1996 онд тусгай хамгаалалтад авсан байна. Энэхүү газарт 700 орчим аргаль, 300 гаруй янгир байнгын идээшилдэг аж.             


    390 Майхан Өдөр/Орой
  • 2

    Их газрын чулуу

    Өглөөний цайгаа уугаад явж аргаль, угалз харна. Майхан саваа хураагаад Их газрын чулуугаар дайрч Улаанбаатар хот руу буцна.

    Их газрын чулуу: 

    Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг. Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох  бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

     

     


    390 Өглөө/Өдөр

Аяллын зөвлөгөө

Та аялалд гарахдаа дараах зүйлсийг бэлтгэж ирээрэй:

  • Нарны тос
  • Хувийн хэрэгцээний зүйлс /нарны малгай, нарнаас хамгаалах тос/
  • Хөнгөн дулаан цамц.

 

 


Бусад аяллууд