Цаст Төвөд орон - Кайлаш уулын гороо - Эверест уулын бааз лагерь

Хятад, УБ- Бээжин - Лхаса - Эверест- Кайлаш уул - Лхаса - Бээжин - УБ

Товч мэдээлэл

  • Үнэ: 11.000.000 төгрөг
  • Хугацаа: 12 өдөр
  • Хүний тоо: 7-12
  • Аялал зарлагдсан огноо:
  • 2024-05-27 - 2024-06-10
  • 2024-06-10 - 2024-06-24
  • Бусад

Аяллын зөвлөх

Холбоо барих

Ерөнхий мэдээлэл

Цаст Төвөд орноор аялж, Кайлаш уулыг гороолохуй. "Дэлгэцнээс биш Дэргэдээс нь..."

Энэ аяллаар бид эхний 2 өдөр Төвөдийн нийслэл Лхас хотод аялж Потала ордон, Жоханг сүм, Баркорын зах зэрэг тус хотын Буддын шашны соёл уламжлал, ёс заншилтай холбоотой түүхэн газруудаар зочилно. Энэ нь бид бие организмаа өндөрт дасгахад чухал нөлөөг үзүүлнэ. Дараа нь бид аяллаа үргэлжлүүлж Төвөдийн баруун өмнөд болон төв хэсгийн гайхамшигт газар нутаг, үзэсгэлэнт газруудаар зочилно. Эверест уул (өндөр. 8848 м), Шиша Пангма уул (өндөр. 8012 м), Ямдрок нуур, Каро Ла мөсөн гол, Гянцэгийн Пэлхор Чодэ хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Төвөдийн буддын шашны уламжлалт сүм хийдүүдийг үзнэ.  Энэ аяллын нэгэн сонирхолтой газар  Шигацэ хотод байрлах Банчин Богдын амьдардаг Даш Лхүмбийн хийдийг үзнэ.  Шигацэгийн дараа бид дэлхийн хамгийн өндөр уулс болох Гималайн нурууг харах боломжтой Гяцо Ла зэрэг хэд хэдэн өндөр давааг туулах болно. Бидний аяллын гол зорилго болсон Кайлаш уул, Мансаровар нуур руу аялах аялал нь танд  амар амгалан байдал,  бие бялдрын сорилтыг хослуулсан аялал байх болно. Учир нь Бид бүтэн хоёр өдрийн турш 52 км замыг туулж, 4400м-ээс 5200м хүртэл өндөрт орших хамгийн гайхалтай газруудаар аялах болно. Дашрамд хэлэхэд, Кайлаш уулын горооны үеэр бид бие сэтгэлийн алжаал тайлж, бясалгал, мөргөл үйлдэж, Буддын гүн ухаантан Мял Богдын бясалгал хийж байсан агуй, агуйн хийдээр зочлох болно.  ТА БИДЭНТЭЙ ХАМТ АЯЛААРАЙ!

  • Лхаса хот
  • Потала ордон, Жоканг сүм, Баркор гудамж
  • Шигацэ хот - Даш Лхүмбийн хийд
  • Эверест уулын бааз лагерь
  • Кайлаш уулын гороо - 52км
  • Мансоравар нуур

 

Аяллын үнэнд багтсан зүйлс

  • УБ-Бээжин-Лхас / 2 талын нислэгийн тийз/
  • Төвдөөр аялах бүх зөвшөөрөл
  • Зочид буудал, гест хауз (өрөөнд 2-оор байрлана)
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Төвөд дэх бүх газрын тээвэр
  • Аяллын хөтөч
  • Лхас нисэх онгоцны буудлаас авах, буулгах
  • Автомашины хүчилтөрөгчийн баллон болон эрдэс савласан устай

Аяллын үнэнд багтаагүй зүйлс

  • Аяллын даатгал
  • Угаалгын газар, илүүдэл ачаа тээшний хураамж, хөнгөн зууш, согтууруулах ундаа зэрэг бэлэг дурсгалын зүйл эсвэл хувийн эд зүйлс
  • Сүм хийд доторх гэрэл зургийн төлбөр
  • Хөтөч, жолоочид өгөх цайны мөнгө

Хөтөлбөр

  • 1

    Лхас хотод ирнэ. /д.т.дээш 3650м/

    Бид Улаанбаатао хотоос Бээжин хүртэл ниснэ. Бээжинд Эйр Чайнагийн зочид буудалд 1 хононо. Өглөө 8 цагт  Бээжингийн Капитал нисэх буудлаас Лхас руу ниснэ. 

    Лхас хотын Гонгор нисэх онгоцны буудалд бууна. Лхас хот 3650м.

    • Лхас хотод ирэх – Лхас нисэх онгоцны буудлаас орон нутгийн аяллын хөтөч тосч авна
    • Зочид буудалд орох, амрах, өндөрт дасан зохицно.

    Зочид буудал Оройн хоол
  • 2

    Лхас хоттой танилцах аялал

    Лхас хотоор аялж Буддын шашны онцлох газруудаар аялна.

    • Дэлхийн өвд бүртгэгдсэн Потала ордон үзнэ
    • Лхас хотын “Амин зүрх” болох Жоканг сүм үзнэ
    • Баркорын горооны гудамжаар алхаж хуучин хорооллуудыг үзнэ
    • Төвдийн уламжлалт оройн зоог

    Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 3

    Лхас - Яамдрок нуур -Каро Ла мөсөн гол - Шигацэ хот /д.т.дээш 3840м/

    • Өглөө эрт Лхасаас хөдөлнө
    • Ямдрок нуур, Каро Ла Pass – ар бэл  дэх ариун Кангсар мөсөн голын гайхалтай уулын үзэмжийг харна.
    • Төвдийн алдарт  Гянцэ хотод ирж Пелкор Чодэ хийд болон Гянцэ Гумбум – 32 метр өндөр барилга, 108 хаалгатай есөн давхар хийдээр зочилно.
    • Түвдийн хоёр дахь том хот болох Шигацэ хононо

    380 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 4

    Шигацэ хот – Сага /д.т.дээш 4280м/

    • Шигацэ хотыг орхин баруун тийш Сага муж руу явна. Энэ нь Кайлаш уулын ойролцоох хот.  Зам дагуу Хималайн нурууны өндөр уулын бүс, байгалийн онцлог, Төвөдийн жижиг тосгодоор дайрна.
    • Сагад хононо

    470 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 5

    Сага – Манасаровар нуур – Дарчен тосгон. /д.т.дээш 4670м/

    • Сагагаас гараад Ярлунг Цанпо голын дагуу явж дэлхийн 8000м-с дээш өндөртэй 14 оргилын нэг болох  Ши Ши Пангма 8012м уул, ариун Мансаровар нуур, Кайлаш уулыг тольдон харна.  
    • Кайлаш аяллын гарааны цэг болох Дарчен тосгон руу явна. Дарченд хононо.

    520 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 6

    Кайлаш уулын гороо /д.т.дээш 5630м/

    • Дарченээс бидний 3 өдрийн гороо эхэлнэ.  Эхний өдөр бид Дра Пук хийд хүртэл 20 км замыг туулна. 

    20 км Гестхауз Өглөө, Өдөр, Орой
  • 7

    Кайлаш уулын горооны 2 дахь өдөр /д.т.дээш 5630м/

    • Кайлаш уулын горооны 2 дахь өдөр – 18 км замыг туулж, Дулмаагийн давааг (5630 метр) давж, Зутул Пук хийд рүү бууж, Гестхаузд амарна. Хэрэв та эрч хүч дүүрэн байвал 12 км яваад Дарченд хүрч хононо.

    18 км Гестхауз Өглөө, Өдөр, Орой
  • 8

    Манасаровар нуур – Баряанг – Сага /д.т.дээш 4556м/

    • Хэрэв бид Зутул Пук дээр хоносон бол үдээс өмнө 12 км яваад  Дарченд хүрч автобусандаа суугаад Сага руу явна.Сагад хононо.

    400 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 9

    Эверест уулын бааз лагерь /д.т.дээш 5150м/

    • Сагаг орхин Эверест уулын бааз руу явна. Эверестийн оргилыг харна. Ронбок хийдийг үзнэ.  Эверестийн баазын гесхаузд хононо.

    360 км Гестхауз Өглөө, Өдөр, Орой
  • 10

    Эверест уулаас Шигацэ хот /д.т.дээш 3840м/

    • Эверест уулаас хөдөлж Шигацэ хот руу явна. Штгацэ хотод ирээд чөлөөт цаг.

    350 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 11

    Шигацэ хот - Лхас хот /д.т.дээш 3650м/

    • Төвөд дэх ирээдүйн Буддагийн хамгийн том алтадмал хөшөө,  Таши Лхунпо хотын тойрон аялал хийгээд Шигацэ хотоос гарч Лхас руу буцна.
    • Лхас хотод ирээд чөлөөт цаг. Дэлгүүр хоршоогоор орж нутаг буцах бэлтгэлээ хангана.

    270 км Зочид буудал Өглөө, Өдөр, Орой
  • 12

    Лхас хот - Бээжин хот

    • Лхас хотын Гонгор нисэх буудлаас Бээжин хот руу ниснэ. Бээжингээс Улаанбаатар хот руу ниснэ. Нислэгийн цагийн хуваариас шалтгаалж дараа өдөр нь Улаанбаатар хот руу нисч болно. Энэ тохиолдолд Эйр Чайнагийн зочид буудалд 1 хононо.

    Өглөө, Өдөр, Орой

Аяллын зөвлөгөө

Аяллын хэрэгцээт авч явах зүйлс:

  • Цаг агаарт нь тохирсон  хувцас / хөтчийн зааврын дагуу бэлтгэх/
  • Кемп дээр өмсөх дулаан хувцас, малгай,бээлий
  • Явган аяллын гутал
  • Таяг
  • Халуун сав /1 л/
  • Усны сав / 1 л/
  • Нарны шил
  • Толгойны гэрэл
  • Ус нэвтрүүлдэггүй ачааны үүргэвч эсвэл цүнх / 50L/
  • Нарны тос
  • Уруулын тос
  • Хувийн эмийн сан

Бусад аяллууд